Ерөнхий сайдын айлчлалын яриа хэлэлцээг бодит ажил болгож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ Канцлер О.Шольц илэрхийлснийг уламжлав

О.Шүрэнцэцэг
2022/10/25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад айлчилж байгаа  Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн дарга Р.Мютценихтэй уулзлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-15-нд тус улсад Холбооны Канцлер Олаф Шольцийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх чухал ач холбогдолтой болсон хэмээн дүгнэж байгааг уулзалтын үеэр талууд хөндлөө. Айлчлалын үеэр яригдсан хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа, хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын эрх баригч намууд чухал үүрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэв. Ялангуяа, хоёр улс ойрын жилүүдэд газрын ховор элементийг харилцан ашигтайгаар ашиглах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан томоохон зорилтын хүрээнд эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт Монголоос 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, 2023 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд Герман стандартыг нэвтрүүлэхэд тус улсын Бундестаг дахь Социал демократ намын зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ. Айлчлалын үеэр хөндөгдсөн яриа хэлэлцээг тус улсын Холбооны Канцлер Олаф Шольц бодит ажил болгож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлснийг ноён Р.Мютцених Ерөнхий сайдад уламжлав. Мөн Герман улсын сургалтын хөтөлбөр нь онол, дадлагыг зэрэг эзэмшүүлдэг онцлогтой учраас Монголын 1000 инженерийг бэлтгэх бүрэн боломжтой гэсэн юм.       

  
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн даргатай хоёр улсын төр, засгийн эрх барьж байгаа хоёр намын цаашдын хамтын ажиллагааны талаар  ярилцлаа. 


Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн дарга Р.Мютцених дараа нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. 
ЗГХЭГ-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлал нь өндөр ач холбогдолтой болсныг онцлоод ХБНГУ-ын Социал демократ намын хүний эрхийг эрхэмлэсэн тэр дундаа залуус, эмэгтэйчүүдийн төлөөллийг өндөр түвшинд хүргэж чадсан туршлагыг судалж буйгаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 13 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 16 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 18 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 19 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 19 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 21 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 21 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21