“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ болно

Ц.Цэрэнбадам
2022/10/24

“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их Сургууль хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцах юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийг хурдасгаж, ахиц дэвшлийг сайжруулахын тулд бодлого, судалгааны түншлэлийг бий болгон, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг боловсруулж, залуу үеийнхний оролцоог дэмжихийн тулд Стэнфордын Их Сургууль болон Ази, номхон далайн бүс нутгийн их сургуулиудын оюутны төлөөлөл ч судалгааны ажлаасаа хэлэлцүүлэх юм. БНСУ-ын “Бан Гимүн” сан нь НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн төлөөх ололт амжилт, үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн илүү  сайхан ирээдүйг бий болгоход үйл ажиллагаагаараа дамжуулан хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагджээ. Энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, хүрээлэн буй орчинд ээлтэй нийгмийг цогцлоох зорилгын дор “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуух гэж байна.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18