Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сарын нэмэгдэл авах боломжтой

Ц.Цэрэнбадам
2022/10/24

Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу  хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр олголт хийдэг. Энэ хүрээнд  2022 оны 9-р сарын байдлаар 26 мянган малчин, өндөр настны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Дундаж тэтгэврийн хэмжээ 504.1 мянган төгрөг байна.

 Мөн төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.  2021 оны байдлаар 41.2 мянган даатгуулагч эх хүүхдийн тооноос хамааран нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа дунджаар 4.7 жилээр нэмэгдүүлэн тэтгэвэр тогтоолгосон байна.  Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сарыг тооцдог.

Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл нь асрах чөлөөтэй байгаа эхэд НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.  Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ гурван нас хүртэл нь асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад эхийн шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлж байна.  

Өнөөдрийн байдлаар 25.4 мянган даатгуулагч эхийн нийгмийн даатгалын шимтгэлд 5.5 тэрбум төгрөгийг тэтгэмжийн даатгалын сан болон төрөөс хариуцан төлжээ.

 



0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18