МАН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгыг ашиглах асуудлыг ЗГ шийднэ

Ц.Цэрэнбадам
2022/10/24

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.24/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барьсан юм. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт дээрх тогтоолыг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой учраас бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзлээ.
ҮББХ энэхүү асуудлыг өмнө нь хэлэлцээд УИХ-ын Хууль эрх зүйн газарт эрхзүйн дүн шинжилгээ хийлгэхээр өгсөн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс Эрдэнэт үйлдвэрийн технологит тохирохгүй овоолготой холбоотой асуудлаар УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь энэ асуудлаар Засгийн газар бие даасан шийдвэр гаргах боломжтой юм.
Монгол Улсад мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд Засгийн газраас овоолгыг ашиглах боломжтой гэж үзсэн. “Ачит ихт” ”Зэс эрдэнийн хувь” гэх мэт компаниуд овоолгыг ашиглаж, зөвшөөрлийг Засгийн газраас өгсөн юм байна. Тиймээс Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг Засгийн газар бие даан шийдвэрлэх боломжтой учраас УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Боловсролын Ерөнхий хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай хуулийн явцын талаар хэлэлцлээ. Боловсролын таван хуулийг өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь УИХ-аас баталж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлгийн хуралдаанаар Боловсролын багц хуулийн явц, Боловсролын Ерөнхий хуулийг концепци нэг бүрээр нь хэлэлцсэний дүнд тодорхой шийдэлд хүрч байна. Нэгдүгээрт, Ажлын хэсгийг шинэчилж байгууллаа. Олон дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж, зөвхөн нэг ажлын хэсгийг байгуулснаар концепци хоорондын уялдааг сайжруулна гэж үзлээ.
Хоёрдугаарт, хуулийн төслийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ ” гэв.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18