Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалт 10 сарын 30-ныг дуустал үргэлжилнэ

Ц.Цэрэнбадам
2022/10/24

Улирлын томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. өнгөрсөн  долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжсэн байна. 

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй бөгөөд таван сорьцод (8.3 хувь) энтервирус, хоёрт нь (3.3 хувь)-д бокавирус, нэг сорьцод (1.6 хувь) риновирус, нэг сорьцод (1.6 хувь) амьсгалын замын синцитиал вирус илэрсэн талаар  ХӨСҮТ мэдээллээ.
Томуугийн өвчлөл 87.6 хувийг 15, үүнээс 60.3 хувийг  4 хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7 хувиар буурсан байна.
Эмнэлэгт хэвтэгсдийн 91.4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78.9 хувь нь 4 хүртэлх насныхан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7 хувиар буурч, 1-9 хүртэлх насанд 4.3 хувиар нэмэгджээ.

Засгийн газрын хөрөнгөөр худалдан авсан БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Вакцинжуулалт аравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18