"UG ARENA" спорт цогцолбор болон "TOKI" апп хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ 

Ц.Цэрэнбадам
2022/10/24

Монголын спорт, энтертайнмент салбарт цахиур хагалж, Монгол улсын сагсан бөмбөгийн хөгжлийг нэг түвшин ахиулахаар байгуулагдаж буй “Мөрөөдлөө хамтдаа биелүүлье” уриат UG Arena цогцолбор нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдлээ. Тэгвэл энэхүү дуулиант агшныг улам баяжуулах бас нэгэн сайхан мэдээ бол та бүхэнд өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгодог, дижитал салбарт түүчээ болсон Toki апп болон UG Arena цогцолбор сагсан бөмбөгийн спортыг дэмжиж ажиллах, дижитал аренаг хамтран хөгжүүлэх чиглэлд урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж буй явдал билээ.  

UG Arena цогцолборын талаар товч дурдвал:

UG Arena  цогцолбор нь “Уранган” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан ба нийт 20,000мкв талбайтай, сагсан бөмбөгийн орднуудын олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан, тоног төхөөрөмж хүчин чадал бүр дэлхийн жишигт нийцсэн, спортын салбарт үнэмлэхүй үнэ цэнийг авчрах бүтээн байгуулалт юм.

Харин та бүхний сайн мэдэх Toki апп бол хүн бүрийн өдөр тутамд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор багтаасан таны цаг хугацааг хэмнэх хялбар, хэрэгтэй аппликейшн юм. Та такси дуудах, оффисынхоо давхарт кофе, хоол хүргүүлэх, нэгж болон дата авах, хэрэглээний төлбөрүүдээ төлөх, тоглоом тоглох, цэнэглэх, зогсоолын төлбөрөө гар утсаараа төлөх, автобусны Umoney картаа цэнэглэх гэх мэт өдөр бүрд хэрэгтэй үйлчилгээнүүдээ нэг дороос хялбар, хурдан авах боломжийг олгодог шинэлэг, супер аппликейшн билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд UG Arena-тай хамтран дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой болж байгаа юм.

  • UG Arena-д зохион байгуулагдах тэмцээний тасалбарууд захиалах
  • UG Arena доторх газрын зураг, тайлбар, байршлын мэдээллүүдийг харах
  • Тоглолтын дундуур идэх болон уух зүйлсээ захиалж, суудал дээрээ хүргүүлэх
  • Тоглолтын дараа зогсоолын төлбөрөө автоматаар төлөх
  • UG Arena доторх ресторан болон караокед урьдчилсан захиалга өгөх зэрэг үйлчилгээг та Toki апп ашиглан авах боломжтой.

Спорт сонирхогчдодоо дижитал аренаг бодитоор мэдрүүлэх, үзвэр үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэн дараагийн түвшинд авчрах боломж ийнхүү нээгдэж байна. Тасалбарыг зөвхөн цаасаар худалдан авдаг, тасалбар дууссан эсэхийг “касс”-нд очиж байж шалгадаг, гал гарсан тоглолтын оргил үеэр уух зүйлээ заавал биеэр очиж худалдан авдаг, хаана ямар үйлчилгээ болж байгааг зөвхөн ажилтнаас нь асууж байж мэддэг цаг үе ийнхүү ард хоцорч байгаа юм.          

         


0
angry
0
care
4
haha
4
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18