ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛЖ ТӨР, ЗАСГАА ТӨВХНҮҮЛЭХИЙГ БАЯНЗҮРХИЙНХЭН ХҮСЛЭЭ


Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын Баянзүрх дүүргийн иргэдтэй хийх уулзалт Бөхийн өргөөнд үргэлжиллээ. Нийслэлийн хамгийн томд тооцогддог, 300 мянга гаруй хүн амтай энэ өнөр дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Засаг дарга нь төрийн тамгаа авч чадахгүй байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийм тодорхойгүй байдал иргэдийн амьдралд ч нөлөөлж байгааг дүүргийн ахмад настан хэллээ. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг төрийн тэргүүн болж, хууль бус үйл ажиллагааг зогсоож, том, бага гэлтгүй төр, засгийн ажлыг төвхнүүлэхийг хүсч буйгаа баянзүрхчүүд илэрхийлж байлаа.

Бөхийн барилдаан, нийтийн дуучдын тоглолтын үеэр л битүү болдог Бөхийн өргөө өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжигч, сонгогчдын хөлд дарагдлаа. Энэхүү уулзалтад тус дүүргийн ахмад буурлууд, эмэгтэйчүүд ээжүүд олноор ирсэн харагдана. Тиймээс нэр дэвшигч Миеэгомбын Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа үеэрээ эхчүүд, ээжүүдийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа талаараа дуулгасан. УИХ-ын даргаар Миеэгомбын Энхболд ажилласан жил хүрэхгүй хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хуулийг баталсан. Түүнчлэн ахмадууддаа ач санах хуультай болох талаар АН олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлж чадаагүй.

Тэгвэл 10 орчим сарын хугацаанд Монгол Ардын Нам ахмад настнаа харж, хамгаалах хуультай болсон юм. Миеэгомбын Энхболдын төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа хийх ажлын мөрийн хөтөлбөрт Ахмадын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгасан талаар танилцууллаа.

МУГЖ Т.Ариунаа: Түмэн олон өнгөтэй, өөдтэй явахын хариуцлагыг М.Энхболдод үүрүүлцгээе

-Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох өндөр босгын өмнө ирээд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболдыг дэмжих хэд хэдэн шалтгаан бий. Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэж байна. Монголчууд бид 2016 оны сонгуулиар Ардын намд итгэл өгсөн. Тэгвэл Монгол Улсын төрийн "сургуульд" ном ёсоор нь сурсан энэ хүнд төрийн жолоог атгуулах ёстой гэж бодож байна. Төр улсаа эвтэй байлгаж, санхүү баялгаа зөв зохицуулж, гадаад ертөнцөд өнгөтэй, түмэн олон өөдтэй явахын хариуцлагыг Миеэгомбын Энхболдод үүрүүлцгээе. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

М.Даваасүрэн: Мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй

-Миеэгомбын Энхболд төрийн байгууллагад 30 жил ажилласан туршлагатай, өндөр боловсролтой, Монгол Ардын Намыг хөл дээр нь босгосон хүн гэсэн гурван үндэслэлээр би энэ хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл нөгөө хоёр нэр дэвшигч нь боловсролгүй, дээр нь Монгол Улсыг доромжилсон үйлдэл хийж байгаад харамсаж байна. Жишээ нь, гаднын улс орнууд Монгол Улсыг аваад явах боловсролтой хүн энэ улсад байхгүй юм уу гэж хэлэх болов уу гэж эмзэглэж байна. Миеэгомбын Энхболдын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөртэй нийцсэн. М.Энхболдоо дэмжиж мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.

Д.Мөнгөнчимэг: Монгол төрийн өндөр босгод нийцнэ

-Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж байгаа Миеэгомбын Энхболд улсын өндөр албан тушаалд олон жил ажилласан хүн. Тиймээс энэ хүн цаашид Монгол Улсыг хөгжүүлээд явах чадамжтай гэж үзэж байгаа. Монгол төрийн хүн түшигтэй, тулхтай хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд даргын хувьд буурь суурьтай, ноён нуруутай хүн гэж боддог. Төрийн тэргүүн байхад тохирсон хүн. Баянзүрх дүүргийн иргэддээ М.Энхболдыг сонгоорой гэж уриалж байна.

Б.Гансүх: Ноён нуруутай, бүтээлч хүн дээ

-Миеэгомбын Энхболд Монгол төрийн ноён нуруутай, улс орныг авч явж чадах боловсролтой хүн. Залуусын зовлонг ойлгодог, дэмждэг хүн гэж би олон хүнээс сонсож байсан. Тиймээс залуус руу чиглэсэн олон ажил хийнэ гэж итгэж найдаж байна. Төрийн тэргүүний өндөр босгыг давж, шалгуурт тэнцэх хүн учраас дэмждэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 13 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 16 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр