Банкны үйлчилгээг илүү ойроос...

О.Шүрэнцэцэг
2022/10/19

Голомт банк өргөн хүрээтэй, хүртээмжтэй банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Голомт банкны шинэчлэгдсэн ATM төхөөрөмжөөс КИОСК-ийн үйлчилгээ авах боломжийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид Голомт банкны зарим үйлчилгээг заавал салбараар үйлчлүүлэхгүйгээр, орон нутаг болон Улаанбаатарт байрлах 160 шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах нөхцөл бүрдэж байна.

 Шинээр нэвтэрсэн үйлчилгээнүүд:

Дансны үйлчилгээ      

  • Дансны хуулга авах /Дэлгэцээр/
  • Дансны хуулга авах /Мэйлээр/
  • Дансны тодорхойлолт авах
  • Дансны үлдэгдэл харах
  • Дансны дэлгэрэнгүй харах

Хадгаламжийн үйлчилгээ       

  • Хадгаламж нээх
  • Хадгаламж сунгах

Харилцах дансны үйлчилгээ  

  • Энгийн харилцах данс нээх
  • Энгийн харилцах данс хаах

Гүйлгээ

  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх
  • Дотоод данс хооронд гүйлгээ хийх
  • Банк хооронд гүйлгээ хийх

Бусад үйлчилгээ

  • Санал хүсэлт хүлээн авах
  • Салбарын байршил харах
  • Тооцоолуур ашиглах
  • Ханшийн самбар харах

Үүнээс гадна энэ ондоо багтаан карт, зээл болон цахим бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Голомт банкны шинэчлэгдсэн ATM нь 24/7 цагаар нээлттэй ажиллах тул харилцагч та тус төхөөрөмжийг ашиглан банкны үйлчилгээг тав тухтай аваарай.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 12 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30