МУБИС-ийн уулзварт өнөөдөр өглөө ноцтой зам тээврийн осол гарсан тухай мэдээлэл цахим орчинд тавигджээ.
Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр 17:25 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУБИС-ийн баруун замд хувийн эзэмшлийн "Toyota Prius" маркийн автомашины жолооч "Yamaha" маркийн мопедтой мөргөлдсөн осол бүртгэгдсэн.
Ослын улмаас хүн гэмтээгүй бөгөөд тухайн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна