Өнгөөр өгүүлж дүрсээр дуугардаг зураач Л.Золбоо

О.Шүрэнцэцэг
2022/10/14

Иргэн Л.Золбоо нь 1986 онд Улаанбаатар хотод айлын отгон охин болж мэндэлжээ. Аав ээж, эгчийнхээ хамт амьдардаг тэрбээр төрөхдөө л нуруу нугасны өвчтэй болсон тул ихэнх цагийг гэртээ зургаа зурж өнгөрүүлдэг байна. Зураг зурахынхаа хажуугаар  хувцас загварыг ихэд сонирхон, оёдолчин мэргэжлийг эзэмшсэн байна. Түүний уран зургийн авьяас болон амьдралынх нь талаар ярилцлаа. 

-Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Золбоо гэдэг . Би 2008 онд Төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" дүрслэх урлагийн сургуулийг Булган багшийн удирдлагад дор 2011 онд төгссөн . 

 -Та хэзээнээс  зурж эхэлсэн бэ? 

-2008 оноос хойш зураг зурах сонирхолтой болсон 

-Энэ мэргэжлийн давуу тал нь юу юм бэ? 

-Цаг хугацаа хурдан өнгөрдөг зураг зурах их сайхан байдаг. Зурсан зургаа харахад сэтгэл санаа өндөр сайхан мэдрэмжийг олж авдаг.

-Таныг зураач болоход хэн, юу хамгийн их  нөлөөлсөн бэ?

-Ээж маань хуучнаар Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт зураач байсан энэ их нөлөөлсөн. 

 Та уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүсийн хүлээж авах мэдрэмж хэр байдаг вэ? 

-Хүмүүс их сайхан хүлээж авсан. Ихэнх хүмүүс гайхсан харцаар харж байсан олон танихгүй хүмүүсийн дунд орсон сайхан байсан. 

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? 

-Байгалийн сэдэвтэй зураг зурж байна. 

- Ямар үед бүтээлийн шинэ санаа илүү төрдөг вэ?

 -Оройн цагаар зурах дуртай ер нь өөрөө сэтгээд зурах дуртай зурж байхдаа баяжуулаад зурдаг

 Та ер нь бүтээлээ тоолж байв уу. Одоогоор хэд болоод байгаа вэ? 

-Тоогоо алдсан 100 зураг байгаа сургууль төгссөнөөсөө хойш одоог хүртэл багшаасаа суралцсаар байна. Багш маань их дэмждэг хамтарсан болон бие даасан 8 үзэсгэлэн гаргасан энэ дашрамд Булган багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Залуучуудад хандаж та юу хэлмээр байна? 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй энгийн хүмүүс шиг харьцаж байгаарай. Зарим хүмүүс хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг ханддаг

-Зураачийн бүтээлүүд цаг хугацааны хувьд харилцан адилгүй бүтдэг. Таны гараас хамгийн хурдан гарсан бүтээл ямар бүтээл вэ?

 -Зургийн дэвтэр дээр зурсан зураг хурдан гардаг том жижгээсээ хамаарч 5-6 хоног байна 

 -Цаашид юу зурах бодолтой байна вэ?

 -Уран сэтгэж байгалийн сэдэвтэй зураг зурна 

-Таны мөрөөдөл юу вэ цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ 

-Мөрөөдөл маань гэртэйгээ ойр ажлын байртай болох мөрөөдөлтэй. Эгчийндээ ээж охинтойгоо олуулаа амьдардаг болохоор зургаа зурах байр л мөрөөдөж байна. Уран зураг сонирхдог хувь хүн,  албан байгуулгаатай хамтарч ажиллахдаа дуртай байна. 

-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

  -Баярлалаа.





1
angry
2
care
1
haha
7
liked
24
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 20 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21