М.Оюунчимэг: Хүүхдийн мөнгийг архи, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглоно гэвэл манай улс хянаж чадахгүй, гадны улсад ваучер өгдөг

М.Төгөлдөр
2022/10/13

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төсөлд:

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:1/өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх; 2/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох; 3/хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох; 3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай" гэжээ. 

Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө эцэг эхийнх нь архи, тамхины мөнгө болж очиж буй гэх шүүмжлэлийг  хуулиар хориглохоор оруулж ирсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хүүхдийн мөнгийг архи, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглоно гэвэл манай улс хянаж чадахгүй, гадны улсад ваучер өгдөг. Энэ мэтээр зохицуулалтыг хийж болно. Гэхдээ бид дагаж яваад хяналт тавих ямар ч боломжгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ. 


4
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр