Ч.Энхболд: Өглөөний цай уух нь тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Н.Мижидмаа
2022/10/10

Та бүхэндээ “Зөвлөгөө” булангаар өглөөний цай уухын ач тусыг  “Бриллиант” эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч Ч.Энхболдоос тодруулан хүргэж байна.

Өглөөний цайгаа заавал уухыг зөвлөдөг шүү дээ. Өглөөний цайны ач тусын талаар бидэнд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүний биеийн энерги эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой байдаг. 

Өглөөний цай ажлын бүтээмжид нөлөөлөх үү?

-Мэдээж нөлөө үзүүлнэ. Өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүч буюу энерги эх үүсвэр болж, цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлснөөр тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ.  

Өглөөний цай уухгүй байснаас үүсэх сөрөг нөлөө юу вэ?

-Өглөөний цай ууж амжихгүй, өглөө өлсөхгүй байна эсвэл жин барьж байгаа шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгошиж, цөс өтгөрөх цаашлаад цөсний чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Мөн цусан дахь сахарын хэмжээ буурснаар анхаарал төвлөрөх нь бага, ажлын бүтээмж муу, дархлаа сул болсоноор өвчин тусамтгай, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэсний шархлаа  шарх үүсэх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Та бүхэн эрүүл амьдралыг хэв маягийг өөртөө суулгаж, гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж аливаа өвчний суурь тавигдахаас зайлсхийж байгаарай.

Өглөөний цайны биед үзүүлэх өөр эерэг нөлөө бий юу?

-Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол нь бодисын солилцоог эрчимжүүлж цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр тархины үйл ажиллагааг сайжруулна. Энергийн түвшинг нэмэгдүүлснээр ажлын бүтээмж дээшилнэ. Бодисын солилцоонд нөлөөлснөөр биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай. Мөн ходоодны шарх шархлаа үүсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулна. Өглөөний цай ууснаар ходоод гэдэсний хөдөлгөөн идэвхжиж, ферментүүд ялгарч, цөсний хүүдий агшсанаар цөс 12 хуруу гэдэс рүү орж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжинэ.

Ямар төрлийн хоололт байх ёстой вэ?

-Өглөөний цай нь ходоод гэдсэнд хөнгөн, цочроохгүй байх хэрэгтэй. Жишээ нь: халуун ногоо, амтлагч багатай, шингэц сайтай тэжээллэг байх тал дээр анхаараарай. Гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх бол хөх тарианы болон хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх хэрэглэх хэрэгтэй. Сүү, өндөг, шинэ ногоо, ногооны салат, зутан шөл, Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал, Өндөг, буцалсан ус заавал уух, зөгийн балтай байж болно.

Зөвлөгөө, мэдээлэл өгсөн танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр