С.Амарсайхан: Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ

О.Шүрэнцэцэг
2022/10/09

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан боллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын гамшгаас хамгаалах алба байгуулагдсан цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, стратеги бодлогоо шинэчилж, гамшгаас аврах, гал түймэр унтраах техник хэрэгслээ сайжруулж байгаа ч биднээс үл шалтгаалсан байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үзүүлж буй нөлөөлөл буурахгүй, учирч болзошгүй эрсдэл илүү нарийн төвөгтэй, тодорхой бус шинж чанартай болж байгаа нь биднээс ихээхэн бэлтгэл, бэлэн байдлыг шаардаж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулсан 1 доллар нь гамшгийн дараа зарцуулах 10-15 долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байдаг. Иймд бид гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр гамшгийн дараа учирч болзошгүй хохирлоос сэргийлж, түүнд зарцуулах зардлын хэмжээг 10-15 дахин хэмнэх боломжтой. Гэтэл 2015-2021 оны дунджаар манай улсад гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан зардал улсын төсвийн 0,02 хувийг эзэлж байна” хэмээн онцоллоо.

Хуралдаанаар зөвлөлийн 2021-2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсч, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Аливаа гамшиг ослын үед бэлэн байх чадварыг сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд бүх насныханд суулгах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх шаардлагатай байна. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл 2019, 2020, 2021 онуудад тус бүр гамшгийн төрөл бүрээр болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх 3 удаагийн багц зөвлөмжийг батлан гаргаж, нийт 77 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэнээс хэрэгжилт хангалтгүй, анхаарал хандуулах шаардлагатай олон арга хэмжээ байна” хэмээгээд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах ажил арга хэмжээний үр дүнг эргэн харж, цаашид Үндэсний зөвлөлийн гишүүдэд салбарын түвшинд онцгойлон анхаарч өндөр хариуцлагатай хэрэгжүүлэх хугацаатай үүрэг чиглэл өглөө.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 20 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21