Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман Улсад албан ёсны айлчлал хийнэ

О.Шүрэнцэцэг
2022/10/09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.


Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн  ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ 


4
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо 1 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа 4 цагийн өмнө
Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ 4 цагийн өмнө
IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо 5 цагийн өмнө
Халиа тошин долоон байршилд үүсчээ 6 цагийн өмнө
Нөөцийн махны худалдаачин: Мах нь байгаа хэдий ч иргэдийн үйл ойлголцол,оочир дараалал их байна 8 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 8 цагийн өмнө
Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан 8 цагийн өмнө
​С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай 11 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ Өчигдөр
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ Өчигдөр
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан Өчигдөр
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ Өчигдөр
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ Өчигдөр
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна Өчигдөр