Бод малыг олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг олж тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2022/10/07

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Батноров сумын харьяат Н, О, Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Батноров, Баян-Овоо сумдын нутгаас 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд бусдын 7 тооны бод малыг 7 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 7.0 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Дээрх этгээдүүд нь ихэвчлэн бусдын бэлчээрт байгаа мал, түүний ойр орчимд байгаа хашаа, саравчны байршлыг өдрийн цагаар судлан, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, эзгүй зэлүүд газарт аваачин нядалсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Арга хэмжээний хүрээнд энэ сарын 04-ний өдөр: Эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 9 хүн, Оргодол этгээд 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн 22, тээврийн хэрэгсэл 2, Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1, Шүүхээс даалгасан хүн 62, Алдагдсан мал 6, эд зүйл 27-г олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн 47 хэрэг үүнээс хүнийг алах 1, хүчиндэх 1, хулгайлах 5, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1, дээрэмдэх 2, залилах 19, бусад 19 гэмт хэргийг тус тус илрүүллээ.


5
angry
0
care
3
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 20 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21