УЛС ТӨРИЙН ДӨРВӨН НАМ ЭВТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖЛЭЭ


Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг улс төрийн дөрвөн нам дэмжиж байна. Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар эдгээр намын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар, Монголын ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Хамуг Монголын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг нар Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн "Монгол төр-монгол гэр" мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал, "Эвтэй Монгол-Ээлтэй төр" уриаг дэмжиж энэхүү сонгуульд оролцож буйгаа илэрхийллээ.



Эдгээр намуудын удирдлагууд хэлэхдээ "Босго өндөр төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрийн ажлын арвин туршлагатай, бэлтгэгдсэн нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна. Түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бол эв эе, эв нэгдлийг илэрхийлсэн, уриа нь ч мөн төрийн тэргүүнд Үндсэн хуулиар олгосон Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэг хариуцлагад нь нийцсэн байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуульд бид дэмжиж оролцож байна" гэлээ.













Х.Туяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 20 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 20 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 22 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 22 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22