Сэрэмжлүүлэг: Дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртжээ

О.Шүрэнцэцэг
2022/10/03

Таван толгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал" Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Тухайн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Угаартсан айл өрхүүдэд шалгалт хийхэд яндангаа хөөлөөгүй, битүүмж алдагдсан, стандартын бус зууханд гал түлсэн байдалтай байна. Мөн иргэдийн хувьд угаарын хий мэдрэгчээ ажиллуулахгүй, зай нь дууссан зэргээс болж хийн хордлогод өртөх тохиолдол нэмэгдэж байгаа. Угаарын хий мэдрэгч нь угаарын хийн хордлогоос сэргийлэх анхан шатны хэрэгсэл. Түүнчлэн, манай албаны хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш айл өрхүүд дээр ялгарч байгаа угаарын хийг дэлгэцээр хянаж байгаа. Хяналтын дэлгэц дээр хоногт 20-30 дуудлага иргэд бөгөөд бид тухайн иргэнд угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Иймд иргэд эрсдэлээс сэргийлж угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж, яндангаа хөөлөх, яндан дээврээс дээш урттай байх стандартыг мөрдөхөд анхаарах шаардлагатай" гэлээ.


1
angry
2
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21