Хүүхдийг сурах хүсэлгүй болгодог 5 шалтгаан

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хүүхдийг сурах хүсэлгүй болгодог зүйлс юу вэ? Бас яавал сэргийлж чадах бол?

1. Айлгах
✖ Хүүхдийн хичээлийг хийлгэхийн тулд бараг л дэлхийн гуравдугаар дайн болдог. Аав ээжийн зэвсэг: хашхирах, загнах, зодох. Тухайн үедээ л үр дүнтэй ба та байнга айлгаж сэдэлжүүлэх хэрэгтэй болно. Айсандаа л хийх болохоос сурч мэдэх гэж биш. Өсвөр насны хүүхэд болох үеэс үр дүнгүй болдог.
✔ Хүүхэд тайван үедээ илүү сайн суралцдаг. Та өөрөө уурласан үедээ бодож сэтгэж чаддаг уу? Яг үүнтэй адилхан сэтгэл хөдлөлдөө автсан үед их тархи маань сайн ажиллаж чаддаггүй.
2. Бусадтай харьцуулах
✖ Тэр чамаас илүү сурч байна, бусад хүүхдүүд даалгавраа хийгээд байхад чи өөрийгөө хар даа гэх мэтчилэн хүүхдээ илүү сайн болгохын тулд хэлдэг ч бодит байдал дээр эсрэг үр дүнд хүрдэг үгс бий.
✔ Өөрийнх нь өнгөрсөнтэй харьцуулах. Чи ийм зүйлийг чадахгүй байж байгаад одоо чаддаг болсон, тэгэхээр үүнийг ч бас чадна гэж итгэж байна хэмээн зөв харьцуулалт хийгээрэй.
3. Хүүхдийн талаар тогтмол сөрөг үгсийг хэлэх
✖ Жишээ нь хүүхдээ удаан, залхуу, хайнга байна гэх мэт үгсийг битгий хэлж байгаарай. Таны энэ хэлж буй үгс ийм биш болоход нөлөөлж чадах уу? Таны энэ үгийг сонсох тусам улам тэр байдал руу шилжиж, өөрчлөгдөх гэхээсээ илүү тэр байдал руу шилжиж эхэлнэ.
✔ Ямар чадварыг би хүүхдэдээ хөгжүүлэх хэрэгтэй байна вэ гэдэг дээр төвлөрөөд үзээрэй. Дутагдалтай байгаа талыг шүүмжлэх биш, яаж хөгжүүлж болох вэ, болохгүй бол юун дээр илүү анхаарах вэ гэж боддог байх хэрэгтэй.
4. Хүүхдэд хариуцлагыг өгөхгүй байх 
✖ Гэрийн даалгавар хийх, хичээлд сурах хариуцлагыг өөрөө авч, өмнөөс нь хийж өгөхгүй байх. “Чи яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ”, “Би чамд хэд хэлэх юм бэ”, “Даалгавраа хийхгүй бол утсыг чинь хурааж авлаа” гэх мэтээр шүүмжилж, ойлгуулах гэхээсээ илүү буруутгаж, өмнөөс нь хийж өгөхгүй байх. Таны төлөө сураад байгаа юм шиг хандаж, заримдаа дүн авахын тулд өмнөөс нь даалгаврыг хийх ч тохиолдол байдаг. Мөн янз бүрийн зүйл авч өгнө гэж наймаалцах нь маш буруу. “Та ийм юм авч өгвөл би хичээлээ хийнэ” гээд байвал өөрөө сурах хүсэлгүй болох ба гадаад сэдэлжүүлэлттэй болно.
✔ Бага багаар сурах хариуцлагыг өөрт нь өгөх ба таны гол хариуцлага бол сурах сэдэлтэй болгоход нөлөөлөх. Танаас тусламж хүсвэл боломжоороо туслах хэрэгтэй. Гэхдээ өмнөөс нь хийж өгөхгүй. “Чи өөрийнхөө төлөө сурдаг болохоос миний төлөө биш юм шүү” гэдгийг эвтэйхнээр ойлгуулж өгөөрэй. Сурах сэдэлтэй холбоотойгоор нэлээн ярилцах хэрэгтэй болно доо. Эцэг эхийн зүгээс тэвчээртэй, ухаантай, зөөлөн хандах хэрэгтэй болно.
5. Буруу хийсэн эсвэл хийж болохгүй зүйлсийг нь хэлж ойлгуулах
✖ Чи дандаа энэ дээр алдаж байх юм, чиний энэ болохгүй байна гэх мэтчилэн хэт түрэмгий байдлаар буруутгах нь буруу. Сурах бол миний хийж чаддаг зүйлсийн нэг биш юм байна гээд зугтах буюу байнга тоглох гээд байдаг хандлагатай болж мэднэ. Учир нь тоглоом тоглох үед тайван, өөрийнхөө чаддаг зүйлийг хийж байгаа мэдрэмж авчихдаг.
✔ Зөв магтаалыг тогтмол хэлж юу болж байгаа, ямар ахиц өөрчлөлт гарсан талаар хэлж өгч байх.

Сурч чадахгүй хүүхэд гэж байхгүй, харин тухайн хүүхдэд тохирсон арга барилыг олох чухал. Хүүхэд бүрийн мэдээллийг хүлээн авах суваг, боловсруулах, тогтоох гээд харилцан адилгүй. Тиймээс хүүхэд ойлгохгүй байна гэдэг дээр биш би юу хийвэл миний хүүхэд ойлгох бол гэдэг дээр төвлөрөөрэй. Тоглоом ашиглах, өөрөө бичлэг үзэж суралцах, багшаас асуух, цагийн багш авах, сургалтад хамруулах гэх мэт олон арга бий.

#ХҮҮХДЭЭ_ХАЙРЛАЯ_ХАМГААЛЪЯ 


5
angry
8
care
3
haha
131
liked
10
love
9
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 14 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 16 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30