Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо

О.Шүрэнцэцэг
2022/09/30

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшгийн хөндийд байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гараад буй. Хөшгийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой, Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Хөшгийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн 5 бүс байхаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг 8 багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Шадар сайд С.Амарсайхан тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Мөн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төлөөлөл "Богдхан төмөр зам” төслийн ажлын явцыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлээр “Богдхан төмөр зам” төслийн барилгын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, “Бодь интернэшнл” ХХК-аар эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д даалгасан. Тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил одоогийн байдлаар 70 хувьтай байгаа аж.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 19 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21