ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТ /ХӨЦМ/-ИЙН ТАНДАГЧ БЭЛТГЭГДЛЭЭ


НЭМГ-ын даргын 2022 оны А/130 дугаар тушаалын дагуу НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн  зорилт”-ыг хангах зорилтын хүрээнд хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулахад “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн хэрэгжилтийг сайжруулах, тогтвтортой байдлыг хангах шаардлагын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тандагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 20 эмчийг чадавхижууллаа.

      Энэ удаагийн ХӨЦМ-ийн тандагч бэлтгэх сургалтад 2019 онд ХӨЦМ-ийн хөтөлбөрт орсон шинэчлэлийн дагуу “Шинэчлэгдсэн ХӨЦМ”-ийн сургагч багшаар бэлтгэгдсэн эмч нарыг хамруулсан.

Сургалтыг ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, Сэргээн засах төвийн зөвлөх эмч Р.Галбадрах, ХӨЦМ-ийн үндэсний сургагч багш, Интермед эмнэлгийн эмч Д.Гэрэлмаа нар удирдан явуулсан ба бэлтгэгдсэн тандагч нар Чингэлтэй дүүргийн 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжин туслаж, аргазүйгээр ханган ажиллаж тайлангийн хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, цаашид авах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Цаашид тандалтын үйл ажиллагааг нийслэлийн Баянзүрх Баянгол, Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд тус тус зохион байгуулан ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 54 минутын өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 4 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 6 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 7 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05