Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо

О.Шүрэнцэцэг
2022/09/27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү Төрийн ёслолд дотоод, гадаадын 4300 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд үүнд 218 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 700 гаруй төлөөлөгч багтаж  байна. Эдгээрээс 35 нь өндөр, дээд түвшинд оролцлоо. Тухайлбал, БНСВУ, Шри Ланка Улсын төрийн тэргүүн нар, АНУ, БНИУ, БНФУ-ын дэд Ерөнхийлөгч, БНЭУ, БНСУ, Монгол, Сингапур, Тайланд, Австрали, Канад, Казахстан, Косово, Камбож, Молдав, Того, Танзани Улсын Засгийн газрын тэргүүн нар, НҮБ-ын АНДЭЗНК, Хүнс, хөдөө ажахуйн байгууллага, Хүүхдийн сан зэрэг харъяа байгууллагууд, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.   

Япон Улсын Ерөнхий сайд агсан Ш.Абэ нь Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарч, түүний манлайлал, дэмжлэгтэйгээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал үйл ажиллагаагаа эхлүүлж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг холбосон бат бэх гүүр болж байна.
Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохын зэрэгцээ ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын болон Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцохоор төлөвлөж байна.


1
angry
0
care
1
haha
7
liked
3
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа 7 цагийн өмнө
Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ 7 цагийн өмнө
IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо 8 цагийн өмнө
Халиа тошин долоон байршилд үүсчээ 9 цагийн өмнө
Нөөцийн махны худалдаачин: Мах нь байгаа хэдий ч иргэдийн үйл ойлголцол,оочир дараалал их байна 11 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цагийн өмнө
Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан 11 цагийн өмнө
​С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай 14 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ Өчигдөр
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ Өчигдөр
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан Өчигдөр
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ Өчигдөр
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ Өчигдөр
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна Өчигдөр