НЭМГ: Сонгон шалгаруулалтын урилга

Admin
6 цагийн өмнө

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын гүйцэтгэгч байгууллагуудыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу сонгон шалгаруулж, шууд гэрээ байгуулах тул үнийн саналыг ирүүлж оролцохыг урьж байна. / багцаар болон төрөл тус бүрээр/

Үнийн саналын материалыг 2022 оны 09 дугаар сарын 19-ны өдрийн 15.00 цаг хүртэл Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Булганзаяа хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Нийслэлийн Эрүүл мэндийн газар Нийслэлийн Засаг захиргааны V байр, С.Лхагвасүрэнгийн гудамж Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: 77990101-3
Жич: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь дараах багцаар болон төрөлтэй байна. Үүнд:
1. Дүүргийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
2. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
3. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Төрөлжсөн эмнэлэг, сувиллын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
4. Анхан шатны өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
Шалгуур:
1. Төсвийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах зарчим, төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээ бэлтгэх заавар, нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны бүртгэлийг хөтөлж байсан туршлагатай байх;
2. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах туршлагатай.
3. Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн хууль, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл бэлтгэж байсан бол давуу тал болно.
4. Гүйцэтгэгч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчоор ажилсан байсан туршлагатай бол давуу тал болно.
5. Гүйцэтгэгч нь СТОУС, НББОУС, УСНББОУС-аар мэргэшсэн, их дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно.
6. Гүйцэтгэгч байгууллага нь мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж чадах магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор 3 ба түүнээс дээш байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 8 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 10 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 12 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05