“Цемент шохой” ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ

О.Шүрэнцэцэг
2022/09/21

Сүүлийн өдрүүдэд “Цемент шохой” ТӨХК-ийн хүний нөөц, техник, технологи, худалдан авах ажиллагаатай холбоотой ташаа мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд гараад байна.  “Цемент шохой” ТӨХК нь 765 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд хувийн хэвшлээс төрийн өмчид шилжих үед нэг ч инженер, техникийн ажилтныг хууль бусаар ажлаас халаагүй болно. Тодруулбал, хууль бусаар, намын ялгаварлан гадуурхалтаар ажлаас халагдсан гэж мэдээлж буй инженер, техникийн нэр бүхий ажилтнууд нь өөрсдийн хүсэлтээр өргөдөл өгч, ажлаас чөлөөлөгдсөн болно.                                                            Тус үйлдвэр хувийн өмчид байх үед Чулуунцрын үйлдвэрийн 60 метр урт эргэх зуухны тоосго солих ажлыг бүрэн бус, хэсэгчилж хийж ирсэн бөгөөд бүрэн солиогүйгээс үүдэн зайлшгүй засвар хийх шаардлага үүссэн. Үйлдвэрийг төрийн өмчид хүлээн авахад, зуухны доторлогооны галд тэсвэртэй тоосгыг бүрэн солих шаардлагатай, улмаар тоосгоны нөөцгүй, тоосгыг татан авахад БНХАУ-ын Эрээн хот, боомт орчимд Covid 19 цар тахлын улмаас тээврийн үйл ажиллагаа саатсан зэрэг хүндрэл үүссэн нь томоохон сорилт болсон      Гэсэн хэдий ч Чулуунцрын үйлдвэрийн эргэх зуухны техникийн засвар үйлчилгээг манай компанийн инженер, техникийн ажилтнууд 24 цагаар ажиллан, засварын ажлыг шуурхай гүйцэтгэн, 2022 оны есдүгээр сарын 20-нд зуухны доторлогооны тоосгыг солих ажлыг зуун хувь гүйцэтгээд байна.     Мөн шаардлагатай бусад сэлбэгүүдийг татан авч, 2022 оны есдүгээр сарын 26-аас Чулуунцрын үйлдвэрт гал өгч, аравдугаар сарын 1-ээс цементийн үйлдвэр хэвийн горимын дагуу ажиллаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам болон албан байгууллага, хэрэглэгчдэд цемент нийлүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Галд тэсвэртэй тоосго худалдан авах ажиллагааг Сангийн яам, ТӨБЗГ, ТУЗ-д мэдэгдэн зохих дүрэм журмын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан билээ.  Цементийн чанарын тухайд, клинкерийн хаягдлаар цемент үйлдвэрлээгүй болохыг хатуу мэдэгдэж байна. Цемент үйлдвэрлэсний дараа тухай бүр лабораторид шинжилдэг ба манай үйлдвэрээс цемент худалдан авсан компаниуд ч мөн дээж авч, өөрсдийн лабораторид шинжилдэг билээ.                                                                                                  “Цемент шохой” ТӨХК нь хуулиас гадуур үйл ажиллагаа явуулаагүй, мөн чулуунцрын үйлдвэрийн зуухыг хэт ачаалж гулзайлт үүсгэн эвдэлсэн зэрэг нь санаатайгаар үйлдвэрийн хамт олныг харлуулсан, ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Цаашид компанийн үйл ажиллагааны талаар энэ мэт худал хуурмаг мэдээлэл тараах ажлаа зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандахыг мэдэгдэж байна.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК 2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 21


3
angry
0
care
8
haha
25
liked
4
love
3
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 20 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 22 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21