С.Энхболд: Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна

М.Төгөлдөр
2022/09/16

Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны  хэрэгжилтийн талаар ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл солилцов. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт Дэлхийн банкны "Цахим эрүүл мэнд" төсөлд 19.5 сая$ төсөл HIEP, PACS, Цахим стандарт төслүүдийг хэрэгжүүлж байна. 2015 оноос эхэлсэн төсөлд олон саад бэрхшээл гарсан тул бүрэн хэрэгжээгүй. Иймд хоёр яам хамтран уг төслийг үр дүнд хүргэх шаардлага үүсэж байна. Энэхүү төслийг үргэлжлүүлэх, мэргэжлийн тал дээр тусалцаа үзүүлэх чиглэлд Цахим хөгжил, харилцаа холбооны яам анхаарч ажиллахаар болов. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 37 өөр программ байна. Эдгээрийг мэдээлэл солилцдог болгох нь тус салбарын цахим шилжилтийг гол зангилаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С. Энхболд онцлов. Энэ ажлыг хийхгүйгээр салбарын цахимжилт үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн тухай хууль 8.4 боловсруулж байгааг ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох хэллээ.
 
 
 
Салбарын цахим шилжилтийн хүрээнд e-mongolia системд Эрүүл мэндийн чиглэлээр олгодог тусгай зөвшөөрөл, эмнэлгийн магадлан итгэмжлэл, хөрөнгө оруулалт, санхүүгийн тод байдал, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, лицензийн шалгалт өргөдөл гомдол зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдгээс гадна.                          
•Вакцины гэрчилгээ
•Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
•Эмнэлэгт цаг авах
•Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
•Эмнэлгийн магадлагаа
•Шинжилгээний хариу авах
•Эмнэлгийн цаг цуцлах
•Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ International Travel Health Certificate
•Цусны бүлгийн мэдээлэл
•Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
•Эрт илрүүлэг асуумж бөглөх
•Эрт илрүүлэгийн дүгнэлт авах зэрэг үйлчилгээ батдаг.
 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн платформтой болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өөр өөр системийг нэгтгэх, өгөгдөл солилцоог хуваалцах, мэдээллээ хадгалах, иргэн болгоны эрүүл мэндийн түүхийг хадгалах, иргэн эмнэлэгт яг авсан цагтаа хойшлуулалгүйгээр үзүүлдэг болох, эмнэлэгт үзүүлэхэд танил тал хүнд сурталгүй үйлчлүүлэх зэрэг үйлчилгээтэй болох гол хөшүүрэг нь тус тусдаа буй программуудыг нэгтгэх гэдгийг тодотгов. ЭМЯ болон ЦХХХЯ Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлтийн хүрээнд ажлын хэсэг гарган хамтран ажиллахаас гадна мэргэжил арга зүйг солилцох, иргэдэд үйлчилж байгаа цахим системийн аюулгүй байдал болон гацалт үүсгэхгүй байх, иргэн бүр и-карттай болоход хамтран ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 8 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 8 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр