Ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор батламж гардууллаа


Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1а/3543 тоот чиглэлийн дагуу “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан нийт ажилчдад 20-60%-ийн цалингийн урамшуулал олгож, 9-р сараас ажилчдынхаа үндсэн цалинг 20 хувиар  нэмэгдүүлж ажиллаж байна.

Мөн тус ажлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22 ажилтанд /давхардсан тоогоор 27 ажилтан/ орон сууцны дэмжлэг 15,000,000₮, өрх толгойлсон 9 ажилтанд оюутан хүүхдийнх нь 1 жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг, 14 ажилтанд эрүүл мэндийн нэг удаагийн буцалтгүй тусламж 5,000,000 төгрөгийг тус бүр олгохоор шийдвэрлэсэнг төвийн дарга С.Ариунболд танилцуулан батламжийг ажилчиддаа гардуулан өглөө.


Тус арга хэмжээнд НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж, Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа нар хүрэлцэн ирж тус төвийн ажилчдад шагнал гардууллаа. Цаашид “Төрийн орон сууцны корпораци”-тай хамтран жил тутам түрээслээд өмчлөх орон сууцны 15 эрхийг ажилчдад олгохоор төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 1 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 4 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 6 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 7 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 8 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05