Амралтын өдрүүдэд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна


Есдүгээр сарын 15-н буюу өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи салхилж, 16-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай,  Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 5 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 7 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 8 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 9 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05