Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн шигшээ багш нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Охидод бэлгийн дарамт үзүүлдэг Монголын боксын холбооны ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очирыг ажлаас нь өчигдөр шөнө чөлөөлсөн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Ингэхдээ, "Боксын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж эмэгтэй багийн дасгалжуулагчийг чөлөөлсөн. Мөн Боксын холбооны зүгээс түүнтэй холбогдох хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна