Н.Учрал: Технологийн компаниудыг Буянт-Ухаа руу нүүлгэнэ

О.Шүрэнцэцэг
2022/09/14

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Цахим хөгжил харилцаа холбоо/ЦХХХ/-ны сайд Н.Учрал: Цахим хөгжил харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд,  технологийн компаниуд, инновац технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар танилцуулга хийлээ. Тус танилцуулгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар нүүлгэх ажлыг зохион байгуулж, инновацын төв болгон хөгжүүлэх асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга үүрэг чиглэл олгосон.

Буянт-Ухаа бол Монголын техникийн соёлын түүчээ болсон олон зуун инженерийн босгосон томоохон бүтээн байгуулалт. 1925 оноос хойш иргэний нисэхийн салбарынхан инженерүүдийн тусламжтайгаар бага оврын агаарын тээврийг өөрсдөө зохион байгуулж, сансарт монгол хүн анх удаа ниссэн гээд иргэний нисэхийн олон ололт амжилтаар Буянт-Ухаа нэрлэгддэг. Тиймээс Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах үүднээс болон Засгийн газраас өмнө нь гарсан төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай шилжүүлэхтэй холбоотой тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотой Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын тодорхой хэсэгт ЦХХХЯ, түүний харьяа байгууллагууд шилжин байршина гэлээ.   


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 44 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21