Хөгжлийн Банк “Гантиг Вилла” төслийн хотхоныг өөрийн эзэмшилд бүртгэлжүүлж, ₮86.6 тэрбумын зээлийг төлүүлжээ


АТГ-аас Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг шалгуулах ажлын хүрээнд зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга юм. Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.

Эргэн сануулахад, “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас  2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон ч эргэн төлөлт хийгдээгүй чанаргүй зээлийн ангилалд ороод байсан. Мөн Монгол Улсын Хөгжлийн банк УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 54.4 тэрбум  төгрөгийн зээлийн үлдэгдэл байна. Дээрх 2 зээлийг Хөгжлийн банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогджээ. Тиймээс  “Монгол мах экспо” ХХК, түүний 100 хувь хувьцаа эзэмшигч хуулийн этгээд болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өр төлбөрийг барагдуулагч этгээд болоод байсан юм. Монгол Улсын Хөгжлийн банк болон зээлийн өр төлбөр барагдуулагч талаас харилцан тохиролцож, “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулсанаар дээрх асуудал шийдлээ олж байна. Цаашид “Гантиг Вилла” хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй. Монгол Улсын Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ 24 минутын өмнө
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ 34 минутын өмнө
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ 39 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 23 цагийн өмнө
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ Өчигдөр
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо Өчигдөр
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/08/14
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 2026/08/14
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 2026/08/14
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 2026/08/13
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 2026/08/13
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12