Хэнтий аймаг “Шарк танк” нэвтрүүлгээс санаа авч “Төрөөс олгож байгаа зээл”-ийг ил тод олгожээ

О.Шүрэнцэцэг
2022/09/14

Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөлд зориулж иргэдэд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог.

Энэхүү зээлийг ил тод олгох зорилгоор Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар өнгөрөгч 5 дугаар сард ЗДТГ-ын хэвлэлийн алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа хамтран “Амжилтын гүүр” нэвтрүүлэг бэлтгэн иргэдийн өмнө нээлттэйгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.
Ингэхдээ шарк танк нэвтрүүлгээс санаа авч зээл хүссэн иргэд шүүгчдийн өмнө, олон нийтийн хяналтан дор төслөө танилцуулсан бөгөөд хамгийн өндөр оноо авсан иргэд зээлийн дэмжлэг хамрагдсан юм.
Анх удаагаа хийж байгаа учраас эхний ээлжинд аймгийн төв буюу Хэрлэн сумыг сонгож авсан бөгөөд тус сумын 8 багаас 57 иргэний материал ХХҮГ-т ирснээс нээлттэй сонгон шалгаруулалтаар 13 төсөл шалгарч тус бүр 10 сая нийтдээ 130,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ.

Ингээд зөвхөн сонгон шалгаруулалтыг ил тод явуулаад зогссонгүй энэ сард дэмжлэг авсан 13 иргэний үйл ажиллагаагаанд хяналт шалгалт хийхэд зээлийн дэмжлэг авсан иргэд зээлээ зориулалтын дагуу зарцуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд эргэн төлөлт ч хэвийн үргэлжилж байна.

Мөн үүнийгээ дагаад орон нутагт 30-40 бодит ажлын байр нэмэгджээ.

Хэнтий аймгийн Засаг даргын хувьд “Төрөөс олгодог зээлүүд нь иргэд, татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэгэхээр энэ мөнгийг ямар журмаар яаж зарцуулж, ямар үр дүн гарч байгааг иргэн бүр харах, мэдэх эрхтэй. Тиймээс бид тус нэвтрүүлгээр дамжуулан энэхүү эрхийг иргэдэд нээж өгч байгаагаас гадна тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилж, үйлчилгээг нь улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж үзэж байгаа юм байна.
Мөн цаашид энэхүү ажлаа үргэлжлүүлэх, бусад сумдын зээл олголтыг ил тод болгох үр дүнг нь тооцох чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 43 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21