ТӨГРӨГ, МӨНГИЙГ АЛЬ БОЛОХ УУЛ ОВООНД ӨРГӨХГҮЙ БАЙХ НЬ ЗОХИСТОЙ


Монголчууд уул усаа шүтэн амьдардаг ард түмэн. Гэхдээ бидний шүтлэг, бишрэл зарим үед хэтрхий гэмээр туйлшрал болох тохиолдолч бий. Сүүлийн үед иргэд уул овоонд залбирч, мөргөхдөө мөнгөн дэвсгэрт өргөх үзэгдэл нэлээд бий болсон. Тэгвэл энэ нь зохистой үйлдэл мөн эсэх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамц ийнхүү ярьжээ.

Тэрбээр "Жижиг мөнгөн дэвсгэртүүдийг уул овоонд өргөх, тахилгад ихэд хэрэглэх нь хаана ч байдаг үзэгдэл мэт болчихлоо. Холын Европ тивд хүртэл ийм байдал гарч байна. Усан сан, сүм хийдэд задгай мөнгө шиддэг шүү дээ. Энэ бол ард түмний энгийн л шүтлэг юм. Яг шашны ном, зааварт бол болно, болохгүй гэж заагаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг учир утгатай болгох хэрэгтэй. Жишээ нь тухайн албан байгууллага нь иргэдийнхээ өргөсөн мөнгийг хурааж аваад энэрэл, нигүүлслийн байгууллагад хандивлах, хүнд туслахад зарцуулах ч юм уу. Монголд нэг онцлог бий. Учир нь, уул овоо хүнээс их хол байдаг. Тийм учраас салхинд хийсэж, алга болох, цаашлаад илжирч, ялзрах гэх зэрэг хүндрэл бий. Ер нь мөнгөн дэвсгэртийг уул овоонд тавих хэрэггүй. Үнэхээр ард түмэн уул овоонд мөнгө тавьж байвал сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн гаргаад, тэр мөнгө, төгрөгийг ойр ойрхон байна. Жишээлбэл, архи авч оччихоод хоосон шил тавиад яваад өгдөг. Тэр бол уул овоогоо доромжилж байгаа л хэлбэр шүү дээ. Гэртээ зочин урьчихаад зочиндоо бөглөөгөөр нь архи өгчихөөд, үлдсэнийг нь өөрөө уугаад байвал ямар хүндлэл болох билээ. Түүнтэй л ижилхэн. Нэгэнт л шүтэх гэж байгаа бол өргөх ёстой зүйлийг нь сайхан өргөчихөөд, хоосон шилээ авч яваад хог цэг дээр хаяхад л болно шүү дээ. Тэгэхээр төгрөг, мөнгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой. Хэрвээ тавьж байгаа бол тэрнийг эзэнтэй байлгах ёстой. Бусад оронд хугацаатай авч, цуглуулах, уул овоог цэвэрлэж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнөөгийн нийгэмд яг нарийн бэлгэдэл, утга учрыг нь мэдэхгүйгээр уул овоонд өргөл, тахил барих нь ч бол тиймэрхүү шүтлэгтэй холбоотой мөнгө цугларвал тэр дор нь буцааж аваад л зарцуулах ёстой зөв зүйлд зориулдаг. Мөнгө эзэнтэй байна гэсэн үг шүү дээ" гэв.

Н.Батаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18