​ “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно


Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм. 2020 онд Монгол Улсын Их Хурлаас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм.

Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг 9 дүгээр сарын 10-ны өдөр  бүх нийтэд нээлттэйгээр“Сүхбаатарын талбай”-д зохион байгуулах гэж байна.

Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн болох 193 улс орны нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх мөн тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар эдгээр улс орнуудын удирдагчид үүрэг амлалтаа өгч нэгдсэн байна.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цуглах болно.

Өдөрлөгийн үед ТХЗ-ыг сурталчлан таниулах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Тухайлбал:

  • Зохистой хөдөлмөрийг дэмжих Хөдөлмөрийн яармагаар ажил хайж буй иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ хүргэнэ.
  • Дахивар хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хог хаягдлын менежментийг бий болгоход манлайлж буй иргэдийн сайн дурын санаачилга хөдөлгөөн болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөж байна.
  • Гадаад, дотоодын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг оюутан залууст нэг дор цогц байдлаар хүргэх тэтгэлэгт хөтөлбөрийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
  • Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан виртуал орчинд ТХЗ-ын талаар мэдээлэл авахаас гадна e-Mongolia үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.

YOUTUBE LINK ОРУУЛАХ  - https://youtu.be/1RMfDV0NCAM

Мөн хүүхэд, залуучуудад зориулсан олон төрлийн хөгжөөнт сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулахаар зэхээд байна.

Өдөрлөгт оролцогч байгууллагуудын асруудын үйл ажиллагаа 09 цагаас эхлэн 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаа 12 цагт болно. Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.

Өдөрлөгийн бас нэгэн онцлох хөтөлбөр нь “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-ийн уралдаанд шалгарсан иргэд, олон нийтийн, боловсролын болон хувийн хэвшлийн манлайлагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15 цагт болох юм.

ХӨТӨЛБӨР: ХӨТӨЛБӨРИЙГ ЗУРГААР ОРУУЛАХ

Эвэнтийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/event... холбоосоос авна уу.

ХОЛБОО БАРИХ:

 НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа

Утас: 94111220

Имэйл: [email protected]

 

ТХЗ өдөрлөгийн зохион байгуулагч, зөвлөх Б.Тэнгис

Утас: 99928572

Имэйл: [email protected]; [email protected]

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 7 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 9 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 9 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 11 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05