Б.Ган-Очир БНСУ-д аж үйлдвэржилтийн судалгаа хийж байна


Саяхан “Хятадын аж үйлдвэржилтийн нууцыг тайлахуй” номыг орчуулж хэвлүүлсэн Б.Ган-Очир ХЯТАДТАЙ ХЭРХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ? төслийнхөө хүрээнд Солонгосын аж үйлдвэржилтийн талаар БНСУ-д судалгааны ажлаа хийж эхлээд байна. Тэрбээр : 

Солонгосын экспортын гол хамтрагч нь Хятад улс юм. Хятад Солонгосын экспортын дөрөвний нэг буюу 25%-ийг эзэмшдэг бол зүүн өмнөд азийн бүх орон нийлээд 17%, АНУ 14%, Европын холбоо 9%, Япон 3%-ийг л эзэлдэг юм. Тиймээс бид Хятадтай өрсөлдөнө гэвэл Солонгос, Япон, Тайвань гэсэн гурван орныг маш сайн мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. 

Бидэнд Солонгосын өнөөдрийн сонин биш өчигдөр нь, эдийн засгийн үзүүлэлт нь биш эргэлтийн цэг нь, яаж хөгжсөн биш хөгжихийн өмнө ямар суурь нөхцөл бүрдсэн нь илүү чухал. Товчхондоо баяжсан эхний алхам биш ядуу байсан сүүлийн мөч нь чухал.  

Солонгос нь өдгөө үйлдвэрлэлийн гарцаараа дэлхийд тавд, ДНБ Азид 5, дэлхийд 10-т орж байгаа бөгөөд нийт экспортын $644.54 тэрбум доллар бөгөөд үүнд : 

Хагас дамжуулагч 15.35%, Машин тоног төхөөрөмж 12.81%, Тээврийн хэрэгсэл ба сэлбэг 11.34%, Минерал тос 7.01%, Пластик 5.86%, Төмөр болон ган 4.23%, Багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмж 4.16%, Химийн бэлдмэл 3.85% Бусад 35.39% орж байна хэмээн хэлжээ.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 8 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 10 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 10 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 12 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05