Угсралтын ажлын дараа нөхөн сэргээлт хийжээ

Admin
Өчигдөр

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийсэн юм. 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулсан байна.  

Энэхүү бүтээн байгуулалтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохыг ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ. Шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 м газар хийж гүйцэтгэн Park Villa, Sakura, Mandala хотхоны орц гарц, замд хийсэн сэтэлгээг засварлаж, асфальтан хучилт хийх нөхөн сэргээлтийн ажил дууссан байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 9 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 11 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 12 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05