Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбек хуурамч дипломтой болохыг нь шүүхээр тогтоожээ

Л.Бямбажав
2022/09/06

Хуурамч дипломтой багш нарыг  БШУЯ-наас зарлаж байгаа энэ үед мөн зарим сумын Засаг дарга хуурамч дипломтой гэдэг нь шүүхээр тогтоогджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.Нурбекийг хуурамч дипломтой гэдгийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр шийтгэх тогтоол үйлдэж, А.Нурбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг.

Шүүхээс ийн шийдвэр гарсан байтал Засаг дарга А.Нурбек өнөөдрийг хүртэл ажлаа хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэн улмаар Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр  /2022.09.06 /11 цагт товлогдсон байна.


Засаг дарга А.Нурбек нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллины нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн 0029942 дугаартай "Зоо-инженер" мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2020 оны арваннэгдүгээр сарын 09-нд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо сумын Засаг даргад тавигдах "дээд боловсролтой" гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.  Улмаар түүнд ялын хамгийн бага хэмжээ буюу 800 мянган төгрөгөөр торгож, улсад 25 сая төгрөгийн цалингаа буцаан төлөх шийдвэр гаргасан.


Гэтэл өнөөдрийг хүртэл тэрбээр Монгол Улсын хууль шүүхийг үл хүндэтгэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон атлаа төрийн ажил хийсээр. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхээр хамгаалуулж үлдэх нь гэсэн хардлага нутгийн иргэдэд байна. Учир нь А.Нурбек нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай ойрын хамаатан учир хуурамч дипломоо хамгаалуулахаар зүтгэж байгаа гэх.

Нөгөөтэйгүүр шүүхийн дээрх шийдвэрийг ханган ажиллах тухай албан бичгийг АТГ-аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд энэ оны зургадугаар сарын 30-нд  хүргүүлсэн байжээ.  Аймгийн Засаг дарга орон нутгийн хэмжээнд аливаа томилгоо, хүний нөөцтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байх, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг авч, зөрчлийг арилган хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй.

Гэвч тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан дээрх холбогдох хууль тогтоомжуудыг үл тоон хуурамч дипломтой А.Нурбекийг хамгаалсаар үлдээх үү гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэрээс шууд хамаарах нь.

 


35
angry
5
care
10
haha
6
liked
2
love
10
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18