БШУЯ: Багш нарын 59 мянган дипломд шалгалт хийхэд 442 диплом шаардлага хангаагүй

О.Шүрэнцэцэг
2022/09/06

БШУЯ, МХЕГ хамтран 6 сарын туршид ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын боловсролын баримт бичигт шалгалт хийж дууслаа. Дээрх хоёр салбарт 51 мянган багш ажиллаж байна. Тэдний 71 мянган дипломыг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ шалгалтад 12 мянган багш диплом, бичиг баримтаа ирүүлээгүй байна.

Ингээд шалгалтад хамрагдсан багш нарын баримт бичгээс 724 нь зөрчилтэй болохыг өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна. Эхний байдлаар илэрсэн 724 бичиг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж байна. Гэмт хэргийн шинж чанартай эсэхийг нь хуулийн байгууллага эцэслэн тогтооно.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл 

454 Дипломын дугаар давхардсан /бусдын овог нэр, регистр, гарын үсэг ашигласан, дугаар өөрчилсөн, тамга дардас скайнердсан гэх мэт зөрчил багтана/ 

 139 Бүртгэлд огт байхгүй дугаар бичиж хуурамчаар үйлдсэн 

 109 Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил 

20 Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдлээс 

2 Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа 

Бусад

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана.


2
angry
0
care
3
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зайсангийн зүүн гүүрийг ирэх 6 дугаар сард ашиглалтад өгнө 6 цагийн өмнө
П.Сайнзориг: Хамтарсан засгийн газар байх эсэхийг бага хурлаар шийдэх байх 7 цагийн өмнө
ЦЕГ: Барилгын компанийн туслах ажилтан өндрөөс унаж амь насаа алдлаа 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Баян айлын ааш нь хөдлөөд хүргэнээ хөөж байгаа юм байлгүй дээ 8 цагийн өмнө
О.Батнайрамдал: Том төслүүд эхлэх гэхээр л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг 8 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хамтарсан Засгийн газарт хийж хэрэгжүүлэх олон ажлууд бий 9 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй байр суурь хэвээрээ 9 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Төрөөрөө тоглоё гэвэл хамтарсан засгаа тараа 9 цагийн өмнө
Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ 11 цагийн өмнө
Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно 11 цагийн өмнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана 11 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
МАН-ын бага хурлыг маргааш болно 14 цагийн өмнө
Зургаадугаар сараас эхлэн тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгоно 14 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Иргэд: Хотын гудмаар их айдастай алхдаг. Учир нь дугуй, скүүтэр хаанаас гарч ирээд мөргөх эрсдэлтэй 14 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно 14 цагийн өмнө
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ Өчигдөр
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав Өчигдөр