​Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа


Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд зарлагын гүйлгээний шимтгэлийг багасгаж, хоёр талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргахад шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл Голомт  банкны картын харилцагч Худалдаа хөгжлийн банкны ATM төхөөрөмжөөс эсвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч Голомт банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахад дээрх үнийн дүнгээр шимтгэл төлөх боломжтой боллоо.

Бид энэ удаагийн үйл явдлаар дамжуулан харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлэхэд нээлттэй, уян хатан хамтын ажиллагааг хэрэгжүүлж, салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн цаашлаад банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулах, харилцагчдын сэтгэлд бүрэн нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн олон асуудлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Санамж бичигтэй холбоотой гүйлгээний шинэ өөрчлөлтүүд хоёр талын үндсэн системд амжилттай хийгдэж дууссан ба өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ. Ийнхүү шимтгэлийг бууруулснаар харилцагчид Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны нийт 290, Голомт банкны нийт 410 ATM төхөөрөмж дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйлгээ хийх боломж бүрдэж, харилцагчийн сэтгэл ханамж болон банкны үйлчилгээний хүртээмж үүнийг дагаад илүү сайжирна гэж үзэж байна. 


Хэрвээ харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал Голомт банкны лавлах 1800-1646 болон Худалдаа хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.

 

  


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 11 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 13 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 14 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05