СХД, БЗД-ийн зарим хороонд шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Нийслэлд 141 мянга гаруй хүүхдийн 106,538 хүүхэд хамран сургах тойргийн хүрээнд цэцэрлэгт шууд хамрагдаж байна. Харин үлдэж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн юм.

Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар 9,850 хүүхэд, цэцэрлэгийн зориулалтаар барилга байгууламж худалдан авах зарчмаар 2,290 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд нэмэлт элсэлт авч 10,272 хүүхэд, хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин /нэг цэцэрлэг/ 25 хүүхэд, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд гэхчлэн нийтдээ 25,787 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулахаар болжээ.

Цаашид 8,700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах тал бүрийн боломжийг судалж буй ажээ. Цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан БШУЯ болон гурван их дээд сургуультай хамтран 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ. Богино хугацаандаа түрээслэх болон худалдан авах байр олдоогүй, шинээр цэцэрлэг барих дэд бүтэцгүй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан бүсийн цөөн тооны хороонд гэр цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг хамруулах юм байна. Цаашдаа гэр цэцэрлэгээс аль болох зайлсхийх бодлого барих хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд  хамран сургах тойргийг ягштал баримтлах бөгөөд ганцхан тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагсдын хүүхдийг тойрог хамааралгүй сургах боломжийг л олгож буй гэнэ.

Хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тухайн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд авсан бол хариуцлага тооцохоор тусгажээ.

 Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 8 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 11 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 13 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 14 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 15 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05