Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн А сорьцоос допинг илэрчээ

Өнөрцэцэг
2022/08/22

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр “Тавын даваанд унасан, улсын цолтой нэг  бөхөөс допинг илэрсэн” талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг олон нийтэд  өнөөдөр /2022.08.22/ мэдээлсэн. 

Тэгвэл бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр Завхан аймгийн Отгон сумын харъяат “Даян” дэвжээний бөх, улсын харцага Т.Бэгзсүрэнгийн А сорьцоос допинг илэрчээ. Т.Бэгзсүрэн тавын даваанд шинэхэн начин О.Түмэнтэй  барилдаж, унасан юм.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Улсын харцага Т.Бэгзсүрэнтэй холбогдож тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа авсангүй. Түүнийг "Хөдөөгүүр яваа" гэсэн мэдээлэл байна.

Түүний хувьд 2011 онд Завхан аймгийн Отгон сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан цол хүртэж улмаар 2013 онд Завхан аймгийн баяр наадамд барилдан зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртэж, 2014 онд Завхан аймгийн баяр наадамд сумын заан Б.Чимэдванданд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. Харин 2016 онд “Аймгийн арслан”, 2018 онд “Улсын харцага” цол хүртэж байв.

Улсын харцага Т.Бэгзсүрэн 1992 онд төрсөн, “Даян дэвжээ”, “Хаан даатгал”, ЗХ-325 дугаар ангийн бөх билээ. 

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

     18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.

  • 18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
  • 18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.
  • 18.4.Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.
  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

 



16
angry
1
care
13
haha
5
liked
3
love
22
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 13 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 15 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 15 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 17 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05