Б.Баярцэцэг, С.Нарангийн “Together” тоглолтын 25-ны өдрийнх нь бүх тасалбарыг хоёр компани худалдан авчээ


МУГЖ, Поп дива, дуучин С.Наран, СТА, дуучин Б.Баярцэцэг нарын уламжлалт, амьд хөгжмийн “Together” нэртэй хамтарсан тоглолтынх нь энэ сарын 25-ны өдрийн бүх тасалбарыг хоёр компани худалдан авчээ. Тус хоёр компани нь OOGII брэнд болон Lite City Multi-Family House төслийн хамт олон бөгөөд өөрийн эрхэм харилцагч нартаа энэхүү тоглолтын тасалбарыг бэлэг болгон өргөн барьжээ.

Эрхэм дуучдын тоглолт энэ сарын 25-26-ны өдөр "White Rock centre"-т болох бөгөөд үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа сурагтай.  

OOGII брэндийн хувьд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж, Монголынхоо нэрийг гадаадад сурталчилж яваа нэгэн төлөөлөл билээ. Дашрамд дурдахад, тус брэндээс мөн Австрали Монголын хамтарсан сургуулийг /Knight's Australian-Mongolian School/ байгуулж байгаа тухай мэдээллийг хуваалцахад  таатай байна. Энэхүү сургууль нь боловсролын салбарт бас нэгэн шинэ өнгө төрх болох биз ээ.

Харин Lite City Multi-Family House төсөл нь хотхоны бүх захиалагч нартаа “SURPRISE” барьж, “Together” тоглолтын тасалбарыг бэлэглэж байгаа аж. Энэхүү төслөөс байгуулж байгаа орон сууц, хаус нь тав тухтай орон зай, ногоон байгууламж, найрсаг хөрш, эрүүл агаарыг цогцлоосноороо онцлог. Түүнчлэн таны тав тухтай, аюулгүй амьдрах боломжтой автомашингүй тоглоомын талбайг шийдэж, хотхондоо бяцхан оршин суугчдадаа зориулсан дээр дурдсан ООGII брэндийн Knight's Australian-Mongolian School-тэй юм.

 


1
angry
1
care
3
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 11 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 13 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 15 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 15 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 15 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 17 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05