ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд "УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо" сэдэвт цуврал сургалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Сургалтыг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ашлэй Элизабет Вэйлэн, сургагч багш Брэд Смит, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн улс төрийн хөгжлийн хөтөлбөрийн захирал Жессика Киган тэргүүтэй мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа бөгөөд өнөөдөр (2017.06.14) УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад сургалт явуулж байна.

Энэ өдрийн сургалтаар хуулийн төслийн талаарх танилцуулга, судалгаа, хуулийн төсөл бичих, түүний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг шалгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн төслийн хэлэлцүүлэг, тов тогтоох болон хуулийн төслийн хууль зүйн болон техникийн чанартай агуулгын шаардлагууд, төслийн боловсруулалтад тавигдах хяналтын механизмын талаар танилцуулсан. Сургалт "АНУ-ын Байнгын хорооны бүтцийн талаарх ерөнхий тойм", "Ажлын хэсэг, Байнгын хороо, Дэд хорооны үйл ажиллагааны харьцуулалт" сэдвээр үргэлжилж байна.

"УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо" сэдэвт цуврал сургалтын хүрээнд мягмар гарагт (2017.06.13) АНУ-ын Конгрессын туршлагыг жишээ болгон "Боловсон хүчин бүрдүүлэх бодлого ба Тамгын газар, Байнгын хорооны үйл ажиллагааг боловсронгуй болгох", Тамгын газрын үйл ажиллагааны давхардал, зөрчлийг арилгах, үйл явцыг сайжруулах аргачлалын талаарх сургалтыг УИХ-ын Тамгын газрын хэлтсүүдийн дарга нарыг оролцуулан зохион байгуулсан юм. Түүнчлэн АНУ-ын хороодын үйл ажиллагаа, хууль боловсруулах, батлах үйл явцын талаар танилцуулга мэдээлэл хийсэн.

Зургаадугаар сарын 16-нд болох ээлжит сургалтад УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, туслах ажилтнууд, бие төлөөлөгчид оролцох бөгөөд АНУ-ын Конгрессын үйл ажиллагаа, хууль боловсруулах явцын талаарх мэдээлэлтэй танилцахаас гадна хууль, тогтоомжийг тогтоох ба хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо, ажил үүргийн хуваарийн талаар лекц сонсох юм. Мөн сонгогчидтой харилцах, тэдэнтэй хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаарх сайн туршлагыг судалж, иргэд сонгогчдын санаа бодлыг парламентын гишүүндээ үр дүнтэйгээр танилцуулах аргад суралцана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18