"Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа


Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарлажээ. Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Нийтлэлийн уралдааны зорилго: Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 9 дүгээр сарын 26-30-нд хамтран зохион байгуулах "Монгол, Хятадын найрамдлын өдрүүд" сэдэвт арга хэмжээний хүрээнд зарлаж буй нийтлэлийн уралдааны зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн хийгээд одоо, ирээдүй болон өнөө цагийн Хятад орны нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилт болоод хоёр орны ард түмний найрамдлыг Монголынхоо олон нийтэд таниулахад чиглэсэн шилдэг нийтлэл шалгаруулахад оршино.

Уралдааны хамрах хүрээ: Монголын нийт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, сонирхогч

Уралдааны хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр

Нийтлэлд тавигдах шаардлага:

Сэдэв болон агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байх

Хэл найруулгын ур чадвар сайн байх

Бүтээлч хандлагатай, өөрийн байр суурийг илэрхийлсэн байх

Сонирхолтой, шинэлэг байх

Тодорхой баримт, жишээ дурдсан байх

Ашигласан материал, дурдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

Тогтоосон хугацаанд ирүүлэх

Үсгийн фонт arial 12, мөр хоорондын зай 1.5, A4 цаасны хэмжээтэй байх

Нийт хэмжээ нь 3.5 талаас хэтрэхгүй байх

Сэтгүүлчийн товч танилцуулга /хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг/, хавсаргасан байх

Шалгаруулах журам: Нийтлэлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/ Үүнд:

Сэдэв, агуулга уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)

Хэл найруулгын ур чадвар: (20 оноо)

Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)

Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)

Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)

Нийтлэлийг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй нийтлэлийг шалгаруулалтанд оруулахгүй болно.

Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн хаягаар /+976-76767663, [email protected]/ хүлээн авна.

Шагналын сан:

- Тэргүүн байр – 1 (Өргөмжлөл, 3 сая төгрөг)

- Дэд байр - 2 (Өргөмжлөл, 2 сая төгрөг)

- Гутгаар байр - 2 (Өргөмжлөл, 1 сая төгрөг)

- Тусгай байр - 3 (Өргөмжлөл, мөнгөн шагнал)


2
angry
1
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 14 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 16 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 16 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 18 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05