ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана


Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. 

Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.

Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
0-2 сартай нярай харах үйлчилгээг Энх-Амаржин эх нярайн сувилал нэвтрүүллээ 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 15 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 17 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 19 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 2026/10/05
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 2026/10/05
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 2026/10/05
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05