Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг галын хайчаар биш цахимаар авдаг болно

O.Аззаяа
2022/08/10

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр "Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн бодлогын хүрээнд цахимжуулалтын ажлыг идэвхжүүлж ажиллаж байна. Улсын хэмжээнд 685 үйлчилгээ цахимжсан байна. Энэ оны төгсгөл гэхэд дахин 600 үйлчилгээг нэмж цахимжуулахаар ажиллаж байна. Ингэвэл төрийн 1200 орчим үйлчилгээ E-Mongolia платформоор дамжиж иргэдэд түргэн, шуурхай хүрэх юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголтыг ил тод, нээлттэй болгох асуудлуудыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13 мянган лиценз олгогдож байсан юм байна. Гэвч энэ лицензийг хэн ямар зорилгоор авч байгаа нь тодорхойгүй байна. Лицензийн наймааны тогтолцоо Монгол улсад байдаг гэдгийг бүгд мэднэ. Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал лицензийн наймааг зогсоох. Цаашид лиценз олголтыг авилгагүйгээр, ойлгомжтой, нээлттэй олгох цахимд суурилсан лицензийн тогтолцоог хэрэгжүүлэх ажлуудыг эхэлж байна. УУХҮЯ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч тусгай зөвшөөрлүүдийг энэ онд багтаан E-Mongolia платформд нэгтгэнэ. Ингэснээр лицензийн наймаанд цэг тавина" гэв.

Мөн ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цаг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно. Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. 


1
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18