ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна

O.Аззаяа
2022/08/10

Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.

Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд  89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”,  “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.

График 1. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

 (ААН тус бүрээр)

Нүхэн жорлонгийн ашиглалтыг дүүргээр авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 14, Налайх дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Баянгол дүүрэгт хоёр ширхэг тоологджээ.

График 2. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо

(Дүүрэг тус бүрээр)

Судалгааны явцад Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонтой хослуулан хэрэглэх тохиолдол олон байна. Ийм тохиолдолд нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах зөвлөмжийг Нийслэлийн Байгаль орчны газраас өгчээ. Тооллогын явцад газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд санаачилга гарган нүхэн жорлонгийн тоог багасгаж, ариун цэврийн байгууламжаа стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагад тохирохуйц ариун цэврийн байгууламж болгон өөрчлөх цаг болсон нь харагджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18