Төсөл гацаагчид 12 жил хоригдох буюу гацаасан төслийнхөө өртгийг төлөх торгуульд унадаг болно

O.Аззаяа
2022/08/10

Сүүлийн жилүүдэд манайд маш их дэлгэрсэн үзэгдэл бол тэмцэгч гэх хэсэг хүмүүс. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулна гэж заасан улс тул иргэд идэвхтэй, нийгмийн оролцоо сайтай байж, болохгүй бүтэхгүй зүйлийг шүүмжлэх нь уг нь зөв. Харамсалтай нь нөгөөх тэмцэгч гэгдэгчид маань гэнэт мөнгөжиж, улс төржиж, бүр эрх мэдэлд хүртэл хүрсэн нь бий. Товчхондоо бол тэмцэгчид гэдэг үгийг шантаажчид гэж ойлгоход буруудахааргүй болтлоо гажуудсан нь нууц биш. 

Уул уурхайн төсөл эсэргүүцэгчид гэхэд л өөрсдөө нинжа нар байх буюу эсвэл тухайн сумын удирдлагуудын их хэмжээний мөнгө шантаажлах сонирхлоос үүдэлтэй байх нь элбэг. Энэ их захгүй дураараа дургилт хэрээс хэтэрч, бүр нэг багийн засаг дарга нь хүртэл Засгийн Газрынхаа бодлогын эсрэг авирладаг болтлоо дампуурсан.
 

Харин Засгийн Газар, Засгийн газрын тэргүүн-Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ эх захгүй байдлыг цэгцлэхээр ажиллаж эхэллээ.

 
Тодруулбал Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ер нь стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж буй. Уг ажлын хэсэг эдийн засаг, бизнесийн төсөл гацаагчдын эсрэг нэхэмжлэлийг идэвхтэй гарган, хариуцлага тооцохоор хэдийн ажиллаж эхэлсэн байна.
 

Ер нь цаашид аливаа томоохон төслийг гацаасан иргэд, албан тушаалтан ямар хариуцлага хүлээдэг болох юм бэ? гэдгийг товчхон тайлбарлая.

 
Нэгдүгээрт, тэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болно. Тодруулбал уг хуулийн 9.6 дугаар зүйл дэхь Хорлон сүйтгэх гэсэн зүйлчлэл нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх ялтай юм байна.
 
Хоёрдугаарт, Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ. 
Иргэний хуулийн 510.1.-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж заажээ.
 
Жишээ татья. Нэгэн аймагт уул уурхайн төсөл эхлэхээр болжээ. Гэтэл тухайн орон нутгийн удирдлага нь иргэдтэй хамсаж ч юм уу? уг төслийг гацааж, удаавал тухайн компани өөрийн алдагдаж буй боломжийн өртгөө тооцоод, иргэний хэргийн журмаар гомдол гаргах боломжтой болно гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг төслийн олох боломжтой байсан олон сая төгрөгийг тухайн орон нутгийн удирдлага ба иргэд төлөхөөр болох нь. Ингээд зогсохгүй давхар эрүүгийн хариуцлага хүлээж, 5-12 жил хоригдох ял авна.
Ийм өөрчлөлт явагдаж буйг зарим иргэд, хөдөлмөрчдөд сайн мэдээлж, ойлгуулахгүй бол хэн нэгний хатгаас, түлхээсээр ч юм уу?  уул уурхайн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцоод л их хэмжээний торгуульд унаж, тэр бүү хэл эрүүгийн хуулиар ял сонсож, шоронд орох  хариуцлага хүлээж болзошгүй болсон байна.


6
angry
1
care
3
haha
23
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 6 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27