Асран хамгаалагчид 9-р сарын 1-н гэхэд оршин суугаа хаяг дээрээ бүртгэлээ хийлгэхийг санууллаа

O.Аззаяа
2022/08/09

Цахим системээр бүртгэх учраас эцэг, эхчүүд хичээл эхлэхээс өмнөх хаяг бүртгэлийн асуудалдаа онцгой анхаарах хэрэгтэйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сануулав.

Тэрбээр "Бид өмнө нь сугалааны цэцэрлэгийн тогтолцоонд шилжчихээд байсан шалтгаан нь иргэдийн бүртгэлийн асуудалтай холбоотой байсан.

Тодруулбал, улсын бүртгэл, хороо, статистик дээрх тоо болон нийслэлийн Боловсролын газар, БШУЯ дээр байдаг бүх тоо хоорондоо зөрүүтэй. Бид малаа тоолж чаддаг мөртлөө хүнээ тоолж чаддаггүй гэдэг нь үүнээс харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, иргэд тухайн амьдарч байгаа хаяг дээрээ шилжилт хөдөлгөөнөө хийдэггүй эсвэл түр оршин суудаг олон иргэн байдаг юм байна. Урьдчилсан тооцоогоор 12,000 орчим хүүхэд нүүж, шилжээд яваад байна. Эсвэл гэр хорооллоос орон сууцанд орсныхоо дараа хаягаа шилжүүлэлгүй, хуучин хаягаараа явсаар байгаа юм. Үүнээс болж маш их хүндрэл үүсдэг.

Тиймээс асран хамгаалагчид есдүгээр сарын 1-н гэхэд бүртгэлийн асуудлаа шийдэж, оршин суугаа хаяг дээрээ бүртгэлээ хийлгэж, хаягжилтаа цэгцлэхийг хүсье.

И-Монголиа цахим системээр бүртгэх учраас бүртгэлийн ийм асуудалдаа онцгой анхаарах хэрэгтэй" гэсэн юм.


1
angry
0
care
0
haha
7
liked
1
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18