Л.БОЛД: ЭНЭ САЛБАР БҮХЭЛДЭЭ "ОФФШОР ЕРТӨНЦ" БОЛСОН


Дөрөвдэх засаглал хэмээн нэрлэгддэг хэвлэлийн салбар олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, олон нийтийг төөрөгдүүлдэг хэрэгсэл болоод удлаа. Хэвлэл мэдээллийн салбарыг бизнес болгож харснаас, мэргэжлийн бус хүмүүсийн "арми" ихээр түрэн орж ирсэнээс үүдэж, салбарын нэр хүнд олон нийтийн дунд унах болсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Удирдлагын академи хамтран Монголд ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр "Ардчиллын III чуулган"-ыг гурав дахь жилдээ "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ" сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа билээ. Уг чуулга уулзалтан дээр УИХ-ын гишүүн Л.Болдын хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хэлсэн үг олны анхаарлыг татаад байна.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд энэ чуулган "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ" сэдвийн дор болж байна. Нэрнээсээ эхлээд нэгийг бодогдуулмаар асуудал хэлэлцэж байгаа учир манай улстөрчдөөс гадна хэвлэл мэдээллийн салбарынхан өргөнөөр оролцов.

УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлэхдээ Монголын хэвлэл мэдээллийн салбар хамгийн харанхуй засаглал болсон гэв. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлдээ "оффшор" ертөнц болсон гэдгийгонцлоод, би өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзаж байна гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр "Манай улсад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийн шалтгаан бол бид хаагдмал нийгмээс гарч ирсэн хүмүүс байсанд оршино. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх хүслийг нь буруутгах зүйл биш. Харин өнөөдөр үүнийг нэг талаас нь харахад бид эрх чөлөөтэй, мэргэжлийн сэтгүүлчдийн "армитай", чөлөөт хэвлэлтэй улс мэт, нөгөө талаасаа чөлөөт хэвлэлгүй улс болжээ. Өнөөдөр чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг хэвлэл мэдээллүүд зарж амьдарч байгаа нь нууц биш. Хэвлэл мэдээлэл ийм л хар зах зээл болчихоод байна. Хэвлэлийн эрх чөлөөнөөс урвачихаад байна. Үүнийг өөрчлөхгүйгээр, суурь эрх чөлөөгөө өөрчилж чадахгүй. Бидэнд гэрэлт ирээдүй алга. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байна. Энэ салбар бүхэлдээ "оффшор ертөнц" болсон. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөсөө эхлэх гэж байна. Жишээ нь би улстөрд амьд байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би "Politic.mn сайт, Өглөөний сонингоосоо татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, телевизийг худалдаж авах хэлэлцээр хийж байснаа бүгдийг нь зогсооно" гээд улмаар бусад улс төрчдийг хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзахыг уриаллаа.

Тиймээ, түүний хэлсэн үнэн. Улстөрчид, улстөрийн намуудаар хаягласан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олширсон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө олж, хөлжиж, баяжиж, амьдралаа өөд татаж болдог юм байна гэх ойлголт газар авч, цахим мэдээллийн хэрэгсэл ихээр төрөн гарч, бие биенээсээ хуулах, бусдыг нэр хүндэд халдах, бусдыг давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх маяграар хаалтын гэрээ гэгчийг хийх замаар амь зогсоож байна. Мөн программист, менежерүүд цахим мэдээллийн хэрэгслийн удирдах түвшинд ажиллаж, үндсэн үүргээс нь гажуудуулж, мөнгө олохыг урьтал болгох болсон нь салбарын нэр хүндэд муугаар нөлөөлж буйг сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан ахмадууд бүгд ярьж байна. Одоо улстөрчид хүртэл энэ салбарт гараад байгаа гажуудлыг ийнхүү эхнээсээ ярьж, хүлээн зөвшөөрч эхлээд байна.

Монголын иргэд Үндсэн хуулиар баталгаажсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч, үнэн бодит мэдээллийг хүлээж авах нь хуулиар хамгаалагдсан ч, бодит мэдээлэл хүлээн авах нөхцөл нь боогдмол байна. Эрх чөлөөт нийгэмд иргэдийн үзэл бодол төлөвших, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхболон захиргааны бүх төвшинд шийдвэр гаргахад оролцох, хяналт тавих, гаргасан шийдвэрийг олон нийтэд хүргэхэд дөрөвдэх засаглал гэгддэг чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, үнэ цэнэ чухал гэдгийг хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Ц.Бат-Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18