"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн луйварт оролцсон эрхмүүд "Хөтөл"-ийн хувьчлалын зургийг танил аргаар зурсан нь:

O.Аззаяа
19 цагийн өмнө

Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 3/2 буюу 508  тэрбум төгрөгийн зээл ХХБ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбогдож байгаа. Арван жилийн хугацаа өнгөрч байхад авсан зээлээ огт төлөөгүйн дээр зээлийг заавал хугацаанд нь төлөх албагүй гэх түүний үг олны эгдүүцлийг хүргэсэн. Элит хотхонд 3-4 өрөө байр авах үнээр бүхэл бүтэн үйлдвэр хувьчлаад авчихсан нь илтэд луйвар гэж засгийн газар үзсэнээр Монголын төр сахал Д.Эрдэнэбилэг  гэх потенциальны ганц хулгайчтай болжээ гэж олон нийт харахад хүргэсэн юм. Ердөө 1.3 тэрбум төгрөгөөр Хөтөл цемент шохойн үйлдвэрийг авсан түүхийг товчхон сөхье:

2012 онд Хөтөлийг хувьчилж авах төлөвлөгөө ажил болж эхэлжээ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нойтон аргын технологийг хуурай аргад шилжүүлэх хэрэгтэй гэж тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд, өнөөгийн ерөнхийлөгч асан Х.Баттулга хөндөж байж. Улмаар ажлын хэсэг байгуулагдаж гадна дотны 10 орчим компанид хөрөнгө оруулалт хийж тендерт оролцох санал тавьсан байдаг. Үүний нэг нь өнөөх Д.Эрдэнэбилэг гэх хүний байгуулсан “Бэйсмент” ХХК. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсан Кю Эс Си компани, Хөтөлийг авсан Бэйсмент гэх компаниуд 2008 оны 11 сард нэгэн зэрэг байгуулагдаж байсан цаасны компани хэмээн эх сурвалж хэлж байна. Хөтөл үйлдвэрт хуурай аргын технологи нэвтрүүлэн хөрөнгө оруулах компанийн сонгон шалгаруулалт нүд ирмэхийн зуур болж үндэсний хөрөнгө оруулагч гэх тодотголоор Бэйсмент компани шалгарсан байдаг. Тус компанийн 20 хувийг улсын дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав Мишиг гэдэг хүн эзэмшиж байсан нь төрийн мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг, хувьдаа авсан алдарт луйварт олон талаар оролцоотой эрхмүүд Хөтөл дээр ажилласан нь тодоор харагдаж байгаа юм. Хөтөлд хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй цаасан дээр шахуу байсан Бэйсмент компани шалгаруулалтад нэгээр гарч ирсэнээр Хөгжлийн банкийг тонон дээрэмдэх эхлэлт тавигдаж байсан гэхэд буруудахгүй. Хөгжлийн банкнаас тус компани зээл авахдаа хуурай аргын технологи нэвтрүүлнэ хэмээн зээл авсан байдаг.

2015 онд З. Энхболд даргатай УИХ тогтоол гаргаж Хөтөлийн үйлдвэрийг хөрөнгө оруулагчид нь хувьчилж өгнө хэмээн шийдсэн. Тухайн үед засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг байсан бол Төрийн өмчийн хорооны даргаар өнөөгийн ҮХЦ ийн гишүүн Ц.Нанзаддорж байсан. Монголын ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн талыг авахтай ижил, ихэд танил технологи харагдаж гол дүрийн эзэд ч Хөтөлийн зургийг зурсан нь товч хэдхэн жишээгээр ийнхүү харагдаж байгаа юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18