Өмгөөлөгчийн байр суурь: Б.Ариунзаяа кофе асгаагүй 20-30 гр-ыг дусаасан, харилцан үл ойлголцол

Л.Бямбажав
2022/03/03

2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 15:16 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла молл төвийн нэг давхрын кофе шопд “Танихгүй хүн манай найзын толгой дээр халуун кофе асгачихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Уг асуудал өнөөдөр нийгэмд шүүмжлэл дагуулж байгаа учраас  тухайн хэрэгт холбогдогч Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэрийг  МУИС-ийн Хуульзүйн сургуулийн захиргаанаас өнөөдөр /2022.03.03/ гаргасан. 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

 -Миний үйлчлүүлэгч Б.Ариунзаяа гуравдугаар сарын 1-ний өдөр кофе шобд  ороод захилгаа өгч байх үед нь гурван залуу, нэг охин буюу дөрвүүлээ Б.Ариунзаяаг шоолж инээсэн, бичлэг хийсэн зэрэг өдөөн хатгасан байдлыг өөрсдөө гаргасан юм билээ. Тэр үед нь  Б.Ариунзаяа очоод "Та хэд намайг таньдаг билүү" гэж хэлэхэд нь үг хэлээрээ гутаан доромжилж сэтгэл зүйн дарамтад оруулсан. Сэтгэлзүйн дарамтад орсон хүн байгалийн инстинкээрээ хариу үйлдэл үзүүлж, барьж байсан кофегоо толгой дээрээс нь дусаасан байсан. Кофе халуун байгаагүй, кофе асгасан гэж яриад байна лээ. Гэтэл асгаагүй, толгой руу 20-30 грамм л дусаасан байна лээ. Олон нийтийн сүлжээгээр хоёрхон минутын бичлэг тархсан, гэвч үүнээс өмнө нь өчнөөн юм болсон. Манай үйлчлүүлэгчээс тийм үйлдэл гаргах хэмжээнд сэтгэл санааг нь стрессдүүлсэн байна шдээ. Өөрөөр хэлбэл дөрвийн эсрэг нэг маргаан болсон. Уг асуудалд нэг талыг хэт барьж байна. Гурван охинтой хамт байсан нэг залуу нь Б.Ариунзаяагийн эрх чөлөөнд хүртэл халдаж, гар нь хөх няц болсон. Цагдаагийн газраас шинжээч эмчийг томилсон. "М" гэдэг охин шүүх эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Б.Ариунзаяа мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Харилцан маргаан болсон юм билээ. 


-Хэдийгээр бухимдуулсан байлаа ч гэсэн таны үйлчлүүлэгч  бусдын толгой дээр кофе асгах нь хэр зохистой үйлдэл юм бэ? 

-Кофе асгаагүй, дусаасан. Харилцан үйлчлэлээс гарсан үйлдэл. Иргэн бүр эрхзүйн этгээд. Эвгүй байдалд орсон байдлаа кофе дусааж байгаа хэлбэрээр илэрхийлсэн гэсэн үг. Дөрвийн эсрэг нэг гэсэн хүчний харьцаа хүртэл яригдана. Амьтан хүртэл өөрийгөө хамгаалах үйлдэл гаргадаг шүү дээ.

-Энэхүү гаргасан үйлдэлдээ таны үйлчлүүлэгч гэмшсэн шинжгүй байна гэж харж болохуйц бүжиглэж буй  бичлэг өчигдөр сошилд цацагдсан. Ер нь үйлчлүүлэгчийнх нь сэтгэлзүй  ямар байгаа вэ? 

-Охины найзуудын групп гэж байдаг юм байна. Найзууд нь Б.Ариунзаяаг "Чи сошилийн од боллоо. Яагаад ийм үйлдэл гаргасан юм бэ, сэтгэл санаа чинь зүгээр үү" гэж асуусан гэсэн. Тэгэхэд нь манай үйлчлүүлэгч "Сэтгэл санаагаар унаагүй" гэсэн илэрхийлэл гаргаж найзуудынхаа группт тухайн бичлэгээ оруулсныг нь олон нийтэд гаргасан байсан. Өнөөдөр нийгэмд нэг зүйл тогтлоо. Тухайн хүнийг хуулийн байгууллагаар гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад нийт масс нь ялладаг болчихлоо. Эцэг эхийг нь хүртэл цоллож байна. Хүн амины хэрэг хийсэн байлаа ч гэсэн "Үхтэл үр харам" гэж үг бий шүү дээ. Үйлчлүүлэгч маань маш их харамсч байгаа. Амиа хорлох вий гэсэн айдас байна. Сэтгэл санааны дарамтад орж утсаа унтраагаад алга хүртэл болсон. Олон нийтийн сүлжээгээр хэт нэг талыг барьж байна. "Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ" гэсэн үг хүртэл бий. 

-Таны үйлчлүүлэгч Б.Ариунзаяагийн гаргасан үйлдэл зохисгүй хэмээн үзэж МУИС-иас хасах шийдвэрийг дөнгөж сая гаргасан. Уг шийдвэрт таны байр суурь?

-Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.  Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байна гэж үзсэн тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, сонсголын ажиллагаа гэсэн үг. Гэвч энэ процесс явагдалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус. Бид энэ шийдвэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандана. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18